Мэдээ, мэдээлэл

“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалт эхлэх болсонтой холбогдуулан тус сургалтад хамрагдахыг хүссэн,  тавигдах шаардлага хангасан иргэд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 204 дүгээр тоот өрөөнд 10:00 – 17:00 цагийн хооронд дараах материалыг бүрдүүлэн ирж бүртгэлд хамрагдана уу.
Тавигдах шаардлага:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
Ял шийтгэл эдэлж байгаагүй;
Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай байх;
Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй;
Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/;
Дээд боловсролтой.
Цэргийн алба хаасан байх
Шүүхийн шийдвэрээр хүн, хуулийн этгээдэд өр, төлбөргүй байх

Бүрдүүлэх материал:

Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
Төрийн албан хаагчийн анкет /шинэчлэсэн маягт/;
Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
Хувь хүний намтар; /Өөрийн, өөрийн төрсөн болон хадам эцэг эхийн, эхнэрийн намтар багтана/
Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/;
Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх лавлагаа

Өр төлбөргүй талаарх лавлаваа

Боловсролын үнэмлэх, дипломны хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

Харилцах утас: 80103053

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО