Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Дундговь аймгийн Өлзийт сумын “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт жуулчид, аялагчдад зориулсан түр буудаллах цэг байгуулах ажлыг эхлүүлж орц гарцын хаалга, мэдээллийн самбар, хуурай аргаар ажилладаг эрэгтэй, эмэгтэй био ОО-ыг байрлууллаа. Био "ОО" нь арчилгаа, үйлчилгээ шаарддаг тул хариуцан ажиллах хүн томилогдох хүртэл түр хугацаанд ажиллахгүй.Мөн Цагаан суваргын оройд байсан эмх цэгцгүй, үзэмж алдагдуулсан самбаруудыг зөөн доош буулгаж байршуулсан юм. Цаашдаа тус газрын байгалийн үзэмжийг алдагдахаас сэргийлэх, орой дээр нь машинаар гарах явдлыг зогсоох, төлбөр хураамжийн цэг, сүүдрэвч, машины зогсоол байгуулах, зуны улиралд хариуцах эзэнтэй болгох ажлыг төр хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хийж гүйцэтгэнэ.