Мэдээ, мэдээлэл

ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТАЛААРХ СУРГАЛТ БОЛЛОО

Нэгдсэн эмнэлэг. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЖАЙКА Олон улсын байгууллага, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Зүрх зогссон үеийн яаралтай тусламж , Амилуулах суурь тусламж үзүүлэгч бэлтгэх, Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ лавшруулсан тусламж” агуулгын хүрээнд Дундговь аймагт долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд сургалт зохион байгууллаа.

 

Тус сургалтыг Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА) хамтран "Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ин хүрээнд хийж буй бөгөөд тухайн өтсөл нь 2015 оны 5 дугаар сараас 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа аж.

 

Сургалтын үеэр Японы Олон улсын Анагаах ухааны Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Яаралтай түргэн тусламжийн нийгэмлэгийн захирал Акио Кимура M.D.phD, Мэс заслын их эмч Тирояма Масояёци,АУИС-ийн Яаралтай түргэн тусламжийн захирал Фужита, резидент эмч Ивахара, Төслийн зохицуулагч Окүма Хироши, Ахлах зөвлөх Иноүэ "Нобү"аки MD MPH, Төслийн ажилтан О.Түмэндэмбэрэл MD нар хүрэлцэн ирж уг төслийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж ажилласан юм. Сургалтад Өмнөговь аймгийн Яаралтай тусламжийн 3 эмч, Дундговь аймгийн нарийн мэргэжлийн 9 эмч оролцож Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн тэргүүн С.Алтансүх сургагч багш нарын хамт удирдан явуулж онол дадлага хосолсон үр дүнтэй сургалт болсон байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО