Эрүүл мэндийн газар. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” сэдвийн дор зохион байгуулж байна.
Хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь зөвхөн ээж хүний ажил биш. Тэдэнд аав нар, гэр бүл, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, цаашлаад ажил олгогч, хууль тогтоогчдын дэмжлэг туслалцаа хэрэгтэй. Ээж, аав хоёуланд нь цалинтай чөлөө олгох, чанартай эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, хүүхдээ эхийн сүүгээр хооллох завсарлага, тусгай өрөөг ажлын байранд бий болгох зэрэг гэр бүлд ээлтэй бодлогыг төр болон ажил олгогчдын зүгээс хэрэгжүүлснээр эх, хүүхэд хоёрт төрсний дараа биеэ тэнхрүүлэх, эх, хүүхдийн нандин холбоог бий болгох, хүүхдийн хөгжлийн чухал үед эхийн сүүгээр таслахгүй байх зэрэг чухал ач холбогдолтой.