Мэдээ, мэдээлэл

НОГООН ПАСПОРТ ЭЗЭМШИГЧ ГОВИЙН ИРЭЭДҮЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СУРАГЧ Э.НАРАНЗУЛ БЭЭЖИН АЯЛАХ ЭРХЭЭР ШАГНАГДЛАА

                     Байгаль хамгаалах үйлсэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй уламжлалт ёс заншлаа дээдэлсэн зөв дадлыг өсвөр залуу үед төлөвшүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт аяныг 2018 оноос Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Уг аяны хүрээнд 21 аймгийн хэмжээнд шилдэг сурагчдыг шалгаруулж, Бээжин хотоор аялах эрхээр шагнав. Дундговь аймгаас Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Наранзул шалгарлаа. 

Түүнчлэн сурагчид "Хоггүй цэвэрхэн Монгол" шторкны зураг авалтад оролцож, эцэг эхийн хамт Ulaanbaatar City Tour буюу Хотын автобустай аялал хийлээ.

Тус аян улс орон даяар хэрэгжиж эхэлснээр өсвөр үе, хүүхэд багачууд эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах дадал хандлагад суралцаж, амьдарч буй орчин нөхцөлд эх дэлхийгээ хайрлах, эко байх талаар таниулан сурталчилж бодит үр дүн нь хэмжигдэхүйц гарч байгаа юм. Төсөл хэрэгжсэн гуравдугаар сараас хойш өнөөгийн байдлаар нийслэл, төв, хангай, зүүн, баруун бүсийн 778 сургуулийн 167 мянга 690 сурагч нэгдэж байгаль орчноо хэрхэн хамгаалах, эко хүүхэд байх аргад суралцаж үе тэнгийнхэндээ таниулж байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО