Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СЕРГЕЙ ДИОРДИЦА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ДАРГА Я.БУЯНЖАРГАЛ НАР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2019 оны 6 дугаар сард ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Дундговь аймагт албан ёсны айлчлал хийсэн билээ. Уг айчлалын үеэр яригдаж хэлэлцсэн асуудлын дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн яамын Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар болон албаны бусад мэргэжилтнүүдийн хамт 2019 оны 8 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд тус аймагт ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн яамын Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын багийг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа нар хүлээн авч, “Аймгийн Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” чиглэлээр санал бодлоо солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Мөн Аймгийн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, Удирдлага, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн дарга Ц.Энхсайхан аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, Эх хүүхдийн тусламж үйлчилгээ, Өсвөр үеийн эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр мэдээлэл өгч, цаашид ДЭМБ-ийн байгууллагатай хамтран ажиллаж, дэмжлэг шаардлагатай ажлуудыг танилцуулан, Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг бэхжүүлэх хамтын ажиллагааны талаар хамтран ярилцлаа. Уулзалт ярилцлаганд аймгийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд оролцлоо.

Дундговь аймагт ажиллаж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн яамын Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар болон албаны бусад мэргэжилтнүүдийн хамт Гурвансайхан, Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Хулд, Луус сумын Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцлаа.

Ийнхүү ажилласнаараа говийн бүсийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилтот төслийг хэрэгжүүлэх юм.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО