Бүгд Найрамдах Солонгос улсын Гуяанг хотын төлөөлөл 08 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Дундговь аймагт ажлын айлчлал хийлээ. Уг айлчлалаар “Аз жаргалын төгөл” талбайн ургалтын хувьтай танилцаж, Гуяанг хот болон Дундговь аймгийн удирдлагууд уулзаж, төслийн үр дүнг хэлэлцэн, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах, Дашгэнпэллин хийд орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн саналыг тус тус тавьсан бөгөөд уулзалтын үр дүнд төслийг 3 жилийн хугацаанд үргэжлүүлэхээр боллоо.