Мэдээ, мэдээлэл

ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМАНД СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


"Төрийн үйлчилгээний чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх жил-2019" зорилтын дор Стандарт, хэмжил зүйн салбарын ажилтны улсын зөвлөгөөн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал суманд боллоо.

Уг зөвлөгөөнийг 2018 оны хэмжил зүйн салбарын улсын шилдэг байгууллага болсон Хэнтий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн, тус газрын Стратегийн бодлого төлөвлөлт, дотоод аудитын газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй 19 аймгийн 150 гаруй хүн оролцлоо.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай /2018.07.01/, Хэмжил зүйн тухай /2019.05.09/ хуулийг шинэчлэн баталснаар тухайн салбарын хууль эрх зүйн орчин бүрэн шинэчлэгдэн, удирдлагын босоо тогтолцоотой болсон төдийгүй, өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатарт болсон Удирдах ажилтны улсын зөвлөгөөнөөрөө салбарын бодлого зорилт, цаашдынхаа чиг хандлагыг тодорхойлж, хэмжил зүйн тухай хуулийг хэрэгжүүлэхэд дагалдан гарах дүрэм журмууд, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг хэлэлцүүлжээ. Тэгвэл энэ удаагийн зөвлөгөөнөөр салбарын үйл ажиллагаанд шинэчлэлийг эрчимжүүлж, стандартын ажлын үр дүн, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд орон нутгийн мэргэжилтэн, албан хаагчид хэрхэн ажиллахыг чухалчилсан байна. Тухайлбал, шинээр мөрдөн эхэлж байгаа хуулиа хэрэгжүүлэх, Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифын шинэчлэл, Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтууд, ЗГҮА-ны хөтөлбөрт тусгасан зорилтуудын хэрэгжилтийг үе шат бүрээр хангуулах, “Үндэсний чанарын хөтөлбөр”-т салбарын чиглэлээр 2019 онд тусгагдсан зорилт, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Төв, орон нутгийн Стандарт, хэмжил зүйн салбарын техникийн чадавхыг сайжруулах, Е систем, цахим сангуудыг бий болгох, шинэчлэх, орон нутагт мэдээллийн урсгалыг бий болгох зэрэг олон чухал асуудлаар хэлэлцэж, орон нутгийн ажилтан, албан хаагчдынхаа санаа, бодлыг сонсжээ. Уг зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчид Чингис хааны мэндэлсэн нутагтай танилцах, орон нутгийн бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсанд, аймаг, сумын удирдлагууд зохион байгуулагчдад талархаж байлаа.

Хэнтий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь 2018 онд төсвийн шууд захирагчтай байгуулсан менежерийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу нийт 31 ажил үйлчилгээг төлөвлөж бүрэн хэрэгжүүлж чадсанаар салбарын шилдэг байгууллага болсон төдийгүй, 1957 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн хуучин барилгаа өнгөрсөн онд шинэчилж, энэ онд зах зээлийн ханшнаас хямд орон сууц бариулах, ажилтнуудаа хөнгөлөлттэй үнээр оруулах зорилгоор автомашины граж, тоглоомын талбай, үйлчилгээний заалтай зургаан давхар, 40 айлын орон сууц барих ажлыг эхлүүлээд байгаа аж.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО