Мэдээ, мэдээлэл

УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ЦОО ШИНЭХЭН АВТОМАШИН ХҮЛЭЭН АВЛАА.

Ус, цаг уур, орчны шинжилгээний төв. БОАЖЯ-наас Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарт “Mitsubishi L200” загварын 23 ширхэг автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын авто машины парк шинэчлэлийн хүрээнд хийж буй энэ үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин,  яам, агентлагын холбогдох албан тушаалтнууд оролцож, 21 аймгаас хүрэлцэн ирсэн ЦУОШТ-ийн дарга, жолооч нар шинэхэн автомашины түлхүүрээ гардан авлаа.

БОАЖ-н сайд Н.Цэрэнбат нээлтийн үгэндээ “Би Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэж, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэдгээ ус цаг уурчидтай уулзах үеэрээ хэлж байсан. Өнөөдөр энэ салбарын мэргэжлийн онцлогт тохирсон эдгээр автомашиныг хүлээлгэн өгч байна. Энэхүү автомашины парк шинэчлэл нь цаг уурчдын нөр их хөдөлмөрт ихээхэн дэмжлэг болно гэж найдаж байна” гэлээ.

Автомашин хүлээн авах үеэр ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин хэлэхдээ сүүлийн 12 жил манай салбарт автомашины шинэчлэл хийгдээгүй байсан. Өнөөдөр БОАЖЯ-наас бидэнд 23 ширхэг цоо шинэ автомашин хүлээлгэн өгч байгаад салбарын хамт олон бид баяртай байна гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж нь:

http://namem.gov.mn/view/2462?fbclid=IwAR1UnJY6Tqn6YhvKPaE2ekG8o6TDR7a58nrdWfmQGIvReTlNVsQgLYbcW-A

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО