Мэдээ, мэдээлэл

"АДУУ, АЙРАГНЫ БАЯР" АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТИЙГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Намрын сүүлчийн аялал жуулчлалын эвент арга хэмжээ “Адуу, айрагны баяр-2019”-г Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших улсын тусгай хамгаалалттай “Бага газрын чулуу” байгалийн дурсгалт газарт есдүгээр сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Эвент арга хэмжээний үеэр хуруу наадаан, дэмбээ, хэн сайн айраг уух вэ тэмцээнүүд, бөхийн барилдаан, дааганы уралдаан зэрэг тэмцээн, уралдаанууд болсон юм. Мөн жуулчдад зориулсан морь бугуйлдах, уурга шүүрэх, сур харвах, монгол гэрт зочлуулан, идээ ундаагаар дайлах үзүүлбэрүүдийг үзүүлжээ.

Тус үйл ажиллагааг Америк, Япон, Солонгос, Индонез, Ямайк зэрэг гадаад, дотоодын нийт 200 орчим жуулчид үзэж сонирхсон байна. Түүнчлэн энэхүү арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газар, Адаацаг, Дэлгэрцогт сумын иргэд, малчид, “Баянбулаг” жуулчны баазад талархал илэрхийлье.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО