Онцгой байдлын газар. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/309 дугаар “Сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай”, Дундговь аймгийн аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны А/05 дугаар “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн хоёрдугаар үеийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн Онцгой байдлын албанд шинээр томилогдсон офицер, ахлагч нар Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа болсон байна.
Сургуулийн жилийн хоёрдугаар үе шат нь хамтарсан болон нэгдсэн дадлага, сургууль, хээрийн гаралт зохион байгуулах зорилготой юм. Тус арга хэмжээнд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор П.Төвсанаа бүрэлдэхүүнд “Иноваци” сэдвээр лекц уншиж, техник технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхах цаг үе ирснийг онцолж байлаа.