Байгаль орчин, аялал жуулчлалын газар. “Хотод ойрхон говь” нэгдсэн эвент арга хэмжээний хүрээнд Сайхан-Овоо сумын Онгийн хийд байгалийн дурсгалт газар зохион байгуулсан “Малчны баяр – 2019” эвент арга хэмжээ энэ сарын 08-09-ний өдрүүдэд боллоо.
Тус арга хэмжээг Аймгийн Засаг даргын тамгын газар,Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Сайхан-Овоо сумын засаг даргын тамгын газар, Онгийн нууц жуулчны бааз, Онги энерги жуулчны баазууд хамтран зохион байгуулсан юм.
Малчны баяр арга хэмжээний үеэр нүүдэлчин соёл уламжлалаа харуулсан Сайхан хувцас хэрэглэлтэй морьтой хос шалгаруулах, Морин дээрээс шагай буулгах, Дэмбээ наадгай, Хуруу наадгай, Морин бөмбөг, Сайхан хувцастай жуулчин шалгаруулах тэмцээн уралдаанаас гадна жуулчдад зориулсан монгол уламлалыг харуулсан хөтөлбөрүүд, сумын бренд бүтээгдэхүүн шалгаруулах үйл ажиллагаа болсон байна.
Энэхүү хоёр өдрийн эвент арга хэмжээг Испани, Герман, Англи, Франц орны 200 гаруй гадаад жуулчид үзэж сонирхсон бөгөөд дотоодын 300 гаруй иргэд малчид, тэмцээн уралдаанд оролцжээ. Хамтран ажилласан Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газар, сумын иргэд, жуулчны баазуудын хамт олонд талархал илэрхийлье.