Мэдээ, мэдээлэл

"ШИЛМЭЛ МАЛ-2019" УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ДУНДГОВЬ АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуйн газар. Энэ сарын 11-13-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо "Шилмэл мал-2019" гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн, дуудлага худалдаа болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд Дундговь аймаг багийн дүн, зохион байгуулалт, идэвх оролцоогоороо 21 аймгаасаа шалгарч Тэргүүн байр эзэлсэн юм.

Тус үйл ажиллагааны үеэр ашиг шим үзүүлэлтээрээ таван төрлийн малыг шалгаруулах, мөн сайхан айраг, цагаан идээ, дэмбээ зэрэг арга хэмжээнүүд зохион байгууллаа. Дундговь аймгаас Хулд сумын Хулдын хүрэн бор тэмээнээс С.Баянжаргалын буур 1-р байр, Б.Батжаргалын ингэ 2-р байр, Өндөршил сумын шил адуунаас Сумъяагийн бор азарга 2-р байр, Батбилэгийн бор гүү 1-р байр, Сайнцагаан хонь тусгай байр, ГовьУгтаал сумын Жаргалсайханы эм ямаанууд 1, 2-р байр, мөн "Сайхан айраг"-аар Дэрэн сумын О.Галбадрахын айраг Тэргүүн байр, мөн сумын Наранцэцэгийн Цагаан идээ Тэргүүн байр, "Дэмбээ" төрөлд Хулд сумын Олдох багийн малчин Б.Батжаргал Тэргүүн байр эзэлж нийт дүн, зохион байгуулалт, идэвх оролцоогоороо Дундговь аймаг нь 21 аймгаа тэргүүлж Тэргүүн байранд шалгарч батламжаа гардан авлаа. Хамтран ажилласан шат шатны удирдлагууд, мэргэжилтнүүд, малчиддаа баярлалаа. Мал, малчин та бүхний минь буян заяа дэлгэрэх болтугай.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО