Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн ойн зурвас байгуулах ажлыг аймгийн Засаг даргын А/302 захирамжаар байгуулсан ажлын хэсэг Сайхан-Овоо сумын төв болон Бүрдийн уянга зуслангийн ойжуулалтын ажлыг хүлээн авсан байна. Сайхан-Овоо сумын төвийн ойжуулалтын ажлыг 95,5%-ийн амьдралттай, Бүрдийн уянга хүүхдийн зуслангийн ойжуулалтын ажлыг 75%-ийн амьдралттай хүлээж авлаа.