Төв халхын дуулалт жүжгийн театр. Тус театрын Драм анги, Алтан Од-2 нэгдлийн уран бүтээлчид ОХУ-ын Эрхүү хотноо болсон А.И.Вампиловын нэрэмжит Олон улсын Театрын наадамд амжилттай оролцлоо.
Тус наадам нь 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд долоон орны 17 театр, чуулгын уран бүтээл оролцсон байна. Монгол улс нь энэхүү наадамд 3 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ жил манай театр аймаг орон нутаг төдийгүй Монгол улсаа төлөөлөн нь /ерөнхий продьюсер МУУГЗ Д.Доржсүрэн, ерөнхий найруулагч МУСТА С.Ариунбямба, Ерөнхий зураач О.Баярмагнай/ "Ууган хүү" жүжгээр амжилттай оролцож жүжгийн шинэлэг найруулга, тайз засал чимэглэл, жүжиглэлтийн ур чадвар, дуу, гэрлийн найруулгад урлаг судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авлаа.
Мөн Санкт академик болоод Ленинград, Франц улсууд олон улсын наадамдаа оролцохыг урьсан байна.
Зохион байгуулагчид, уран бүтээлчид, арын албаны ажилчиддаа халуун баяр хүргэе. Та бүхний минь алтан шар зам өлзийтэй байг.