Нэгдсэн эмнэлэг. Дэлхийн эрүүл мэндийн 72 дугаар чуулганаар жил бүрийн есдүгээр сарын 17-ны өдрийг “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Жил бүрийн энэ өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд олон нийтийн оролцоо, мэдлэгийг нэмэгдүүлэх, дэлхий нийтийн үйл ажиллагаа, эв нэгдлийг идэвхижүүлэх, ойлголтыг сайжруулахад анхаарал хандуулахыг гол зорилгоо болгосон байдаг.
“Дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл бол Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдвийн дор энэ сарын 16-аас 18-ны өдрүүдэд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Байгууллагын эмч, эмнэлгийн ажиллагсад чанарын үзүүлэлт, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдлээс сэргийлэх үйл ажиллагааны “Сайн туршлага” хэрэгжүүлж буй туршлагаа ярилцав. Мөн Чанарын өдөрлөгийг зохион байгуулж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаархи 10 баримт,стратеги, зорилтуудыг танилцуулж, антибиотекийн зохистой хэрэглээ, гарын эрүүл ахуй сэдвүүдээр сургалт явуулж 165 иргэд, үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажиллагсдыг хамрууллаа.