Статистикийн хэлтэс. 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын Аймгийн комиссын дарга, гишүүд, 15 сумын комиссын дарга, гишүүд нийт 32 хүнд Байшин, орон сууцны тооллогын талаар сургалт хийж, зохион байгуулалт, анхаарах асуудлуудын талаар Статистикийн хэлтсээс мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр аймгийн Засаг дарга бөгөөд ХАОСТ-ын комиссын дарга О.Бат-Эрдэнэ Улсын хэмжээний тооллогоор сумдын комисс зохион байгуулалттай, идэвхитэй, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгов. Мөн Статистикийн хэлтсийн Хүн ам хариуцсан мэргэжилтэн С.Доржханд Сумдын Статистик хариуцсан мэргэжилтнүүдэд хандан хүн амын өрхийн мэдээллийн сангийн баяжуулалт, байр, орон сууцны тооллогын урьдчилсан бүртгэлд анхаарах асуудлууд болон сайжруулах зүйлүүдийн талаар мэдээлэл хийсэн юм.