Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 90 дүгээр зарлигаар 2019-2020 оныг "Хүүхэд хамгааллыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан "Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгаалал-2" аяныг Баянжаргалан, Говь-Угтаал суманд есдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Аяны хүрээнд:
1. 5-9-р ангийн 171 сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, Нөхөн үржихүйн боловсрол олгох болон бэлгийн ариун цэвэр, гэр бүл төлөвлөлтийн сургалт, Цахим орчны хэрэглээ, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хорт зуршил архи тамхины хор уршгийн талаарх сургалтыг 137 хүүхдэд зохион байгууллаа.
2. Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 18 өрхийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн хөгжлийн төлөвлөгөөтэй танилцаж, арга зүйн дэмжлэг үзүүллээ.
3. Байгууллага аж ахуй дэргэдэх 5 байгууллагын эцэг эхийн зөвлөлийн 19 гишүүнд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилттэй танилцлаа.
4. Сумын хамтарсан багийн 2019 оны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг тус тус зохион байгууллаа.