Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. "Залуусын дуу хоолой" залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвөөс Жирэмсэн эхийн хүндрэл бэрхшээл болон төрөх үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хэрхэн туслах арга зүйд сургах, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх арга ухаанд сургах зорилгоор "Би халамжтай аав" сургалтыг Дундговь аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч 15 залуу аавд амжилттай зохион байгууллаа. Хамтран ажилласан Эрүүл мэндийн газар, Сайнцагаан сумын эрүүл мэндийн газрын хамт олонд баярлалаа. Та бүхний ажилд улам их амжилтыг хүсэн ерөөе.