Онцгой байдлын газар. НҮБ-ын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу Монгол Улсын Засгийн газраас мөн 1992 оноос эхлэн 10 сарын 1-ний өдрийг Монголын ахмадын өдөр болгон тэмдэглэн өрнүүлдэгтэй холбогдуулан тус газраас гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тус үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн хүндэт тэмдгээр 1, жуух бичгээр 1, “Ахмадын холбоо”-ны хүндэт тэмдгээр 3 ахмадыг шагнаж, бэлтгэл ахлах дэслэгч Ц.Баярсайханы хөдөлмөр алдрыг тэмдэглэн дурсгалын зүйл гардууллаа.
Бүх ахмадууддаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!