Мэдээ, мэдээлэл

"ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019" АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Онцгой байдлын газар. “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой буруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Боловсрол, соёл урлагийн газраас хамтран "Өсвөрийн аврагч-2019" тэмцээнийг есдүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Тэмцээнээр жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, анхны тусламжийн цэг, хүч тамирын цэг, усанд осолдогчийг аврах цэг, химийн хордолтын цэгүүдийг туулж хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. 

Тэмцээний:

Тэргүүн байранд Эрдмийн далай цогцолбор сургуулийн "ШОНХОР" өсвөрийн аврагч бүлэг

Дэд байранд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн "ХҮЧТЭН" өсвөрийн аврагч бүлэг

Гутгаар байранд Хүмүүнлэг сургуулийн "СҮЛД" өсвөрийн аврагч бүлэг

Тусгай байранд Мандал сургуулийн "АЛТАН ШОНХОР" өсвөрийн аврагч бүлэг тус тус шалгарав.  

Нийт оролцсон тамирчиддаа баяр хүргэе!

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО