Мэдээ, мэдээлэл

“ИРГЭН ТӨВТЭЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ ХҮРЭЭНД 352 ИРГЭНИЙГ ТОРГУУЛИАС ЧӨЛӨӨЛЖЭЭ

Улсын бүртгэлийн хэлтэс. Энэ сарын 1-ний өдөр аймгийн “Нэг цэгийн үйлчилгээний танхим”-д Улсын бүртгэлийн хэлтсээс “Иргэн төвтэй бүртгэлийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг торгуулиас чөлөөлж шуурхай олгох, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр яаралтай үйлчилгээг үзүүлж ажиллалаа.

Өдөрлөгийг аймгийн 15 суманд зэрэг явуулсан бөгөөд нийт 681 иргэнд мэдээлэл, зөвөлгөө, үйлчилгээ өгсөн байна. Иргэний цахим үнэмлэх авахаар 316 иргэн үйлчлүүлж Төрсний, гэрлэсний гэрчилгээ гээгдүүлсэн 19 иргэн, гадаад паспорт 17 иргэн нийт 8 сая 430 мяган төгрөгийн торгуулиас чөлөөлөгдөж төрийн үйлчилгээ авчээ.

Мөн Иргэний бүртгэлийн чиглэлээр 378 иргэн, хуулийн этгээдийн чиглэлээр 3 иргэн аж ахуйн нэгж, эд хөрөнгийн чиглэлээр 25 иргэн энэ өдөр шуурхай үйлчлүүлсэн юм. Өдөрлөгийн хүрээнд Улсын төсөвт нийт 4,930,000 төгрөг, Орон нутгийн орлогод 1,167,400 төгрөг төвлөрүүлсэн аж.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО