Байгаль орчин, аялал жуулчлалын газар. 2019 оны Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 2,5 сая төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлж Дэлгэрхангай сумын 3 дугаар багийн нутагт орших "Арбулаг"-ийн эхийг хашиж хамгаалж, тохижууллаа. "Арбулаг"-аас 20-иод өрхийн 20000 гаруй мал ундаалж байна. Хамтран ажилласан Дэлгэрхангай сумын Засаг даргын тамгын газрын хамт олонд талархлаа.