Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлэн 2018 онд “Эко сургууль, цэцэрлэг болзолт уралдаан”-ыг аймгийн төвийн цэцэрлэг, сургуулиудын дунд зохион байгуулсан бол 2019 онд Сайнцагаанаас бусад 14 сумын сургууль, цэцэрлэгүүдийн дунд 6 сарын хугацаатай зохион байгууллаа.
Тус уралдаанд 7 сумын 10 сургууль, цэцэрлэг, 2 иргэн, 1 эко клуб тайлангаа ирүүлж, уралдааны хүрээнд нийт 935 хүүхэд, эцэг эхчүүд, багш нар сургалт зохион байгуулагдаж, 983 м2 талбайд зүлэг тарьж, 161 мандалд мандлын цэцэг тарьж, 1182 ширхэг тасалгааны цэцэг тарьж, 1616 ширхэг мод тарьж, 63 ширхэг ангилан ялгах хогийн сав байршуулсан байна. Өндөршил, Хулд сумдын хүүхдийн цэцэрлэг дотор био 00, даавуун тор, даавуун улавч хэрэглэж хэвшсэн байна.
Мөн Өндөршил сумын цэцэрлэг "Мини цэцэрлэгт" хүрээлэн байгуулж, гадна орчинд соруулдаг 00 хийхээр ажлаа эхлүүлсэн. Баянжаргалан сумын сургууль хаягдал батерейг цуглуулах сав хийж цуглуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор олон нэр төрлийн мандлын цэцэг, зүлэг мод тарьж ногоон байгууламжийн төлөвлөлтийг хийв. Хаягдал хог ашиглан хогийн сав хийлгэж, анги бүрийн цэцэгжүүлэв. Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Хулд сумдын цэцэрлэгүүдийн тарьсан мод ургалтын хувь хангалттай сайн байв. Баянжаргалан сумын цэцэрлэг хүүхдүүдэд зориулсан усалгааны багаж хэрэгсэл агуулах байр шинээр байгуулсан гэх мэт онцлох ажлууд хийгдсэн байна.
Уралдаанд нийт дүнгээр Эко сургууль, цэцэрлэг-1 дүгээр байр Өндөршил сумын хүүхдийн цэцэрлэг
2 дугаар байр-Баянжаргалан сумын ерөнхий боловсролын сургууль
3 дугаар байр-Сайхан-Овоо сумын хүүхдийн цэцэрлэг
4 дүгээр байр-Хулд сумын хүүхдийн цэцэрлэг
5 дугаар байр-Дэлгэрхангай сумын хүүхдийн цэцэрлэг
Эко багш-Баянжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Сампилноров
Эко клуб-Эрдэнэдалай сумын ерөнхий боловсролын сургуулийн "Rainbow" клуб тус тус шалгарч, шагналыг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монголын багш нарын баярын өдрөөр гардуулав.
Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй. Тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа.