Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр 1,7 сая хүн суулгалт өвчний улмаас нас бардаг ба үүний 10 хүн тутмын 9 нь бага насны хүүхэд байна.
Монгол улсын хувьд 2015 онд гэдэсний халдварт өвчин болох сальмонёллоз өвчнөөр 95, цусан суулгаар 2312, суулгалт халдвараар 162, А гепатитаар 325 хүн өвчилж байна.
Иймээс Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн ОУБ, Сайнцагаан сумын ЗДТГ хамтран зохион байгуулж буй “Өрх бүрийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох” 45 хоногийн аянд оролцохыг уриалж байна.
Шалгаруулах журам:
• Аянд оролцох хүсэлтэй айл өрх одоогийн ашиглаж байгаа ариун цэврийн байгууламжийн зургаа авч өөрийн багийн Засаг даргад бүртгүүлэх.
• Өмнөх болон дараах зургийг авсан байх, явцын зургийг мөн авсан байх. /Ариун цэврийн байгууламждаа шинээр хийсэн өөрчлөлт нь их байх/.
• Монгол улсад мөрдөгдөж буй нүхэн жорлон, угаадасны нүхний эрүүл ахуйн шаардлага MNS 5924:2015 дагуу барьсан байх.
• Агааржуулагчтай, доторлогоотой, тотортой байх, бохир усны цооног тусдаа байх, ариутгал хийсэн бичигтэй байх.
Үргэлжлэх хугацаа. 2017.05.15-2017.07.07
Шагнал. Хамгийн сайн өөрчлөлт хийж ариун цэврийн байгууламжаа сайжруулсан 8 өрхийг шалгаруулна. /Угаалгын машин 3, ширхэг, тоос сорогч 3 ширхэг, будаа агшаагч 2 ширхэг/. Мөн идэвхтэй оролцсон өрхүүдэд урамшууллын багц олгоно