Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос хойш жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн Бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тус өдрийг угтан Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги хамтран аравдугаар сарын 11-ний өдөр Цагаандэлгэр сумын цэцэрлэгт хүрээлэнд 600 ширхэг хайлаас, улиас, шар хуайс мод тарилаа. Мод тарих зөвлөгөө, практик сургалт, мэдээллийг сумын иргэдэд өглөө. Мөн "Хоггүй цэвэрхэн Монгол" аяныг танилцуулан, "Нэг удаагийн хэрэглээнээс татгалзья" уриан дор нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнийг сумын албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулсан байна.