Дундговь аймгийн Ахмадын урлагийн тавдугаар бага наадам Говь-Угтаал, Эрдэнэдалай, Дэлгэрцогт суманд бүсчлэн нийт 170 гаруй ардын авъяастан оролцсон бол тэдгээрээс шалгарсан шилдэг номеруудын гала тоглолтоор Мандалговьд өндөрлөлөө. Энэ бага наадам Монголын ард түмний, ялангуяа Дундговьчуудын дунд хадгалагдаж байгаа соёлын биет бус өв тээгчдийг тодруулах, тэднийг алдаршуулах сайхан үйл болсныг өндөрлөлөө. Хоёр жил тутам болдог Ахмадын урлагийн бага наадмын шилдгийн шилдэг авъяастнаар, Уртын дууны төрөлд Говь-Угтаал сумын Лхагвасүрэн, ардын дууны төрөлд Өлзийт сумын П.Нямаа, зохиолын дууны төрөлд Адаацаг сумын Бүтэнсайхан, язгуур урлагийн төрөлд Говь-Угтаал сумын Цогтбаатар, гоцлол хөгжимд Өлзийт сумын С.Бямбацогт, гоцлол бүжигт Цагаандэлгэр сумын Бүрэнбат нар шалгарч Алтан медаль, өргөмжлөл хүртлээ. Мөн Монголын Ахмадын Холбооны дээд шагнал-“Хүндэт тэмдэг”-ээр Говь-Угтаалын Лхагвасүрэн, Хонинхүү, Цагаандэлгэрийн Д.Памаасүрэн, Сайнцагааны Уртнасан, Өлзийт сумын Батмөнх, Дэлгэрхангай сумын Гүрбанзар нарыг шагнасныг Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Нарантуяа, Тэмцээний ерөнхий шүүгч, Монгол улсын гавъяат жүжигчин Ж.Дүнжмаа, аймгийн ахмадын хорооны дарга Г.Цэрэндорж нар гардууллаа.
Ийнхүү Дундговь нутагт соёлын биет бус өвийг тээгч ахмадуудын авъяас билэг үнэлэгдлээ.
С.ПҮРЭВСҮРЭН