Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар. Аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/227 дугаар захирамжийн дагуу Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчиж Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан 42 байршилд тавьсан амбаар, ёмкост, контейнэрийн газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж 17 байршлын газрыг чөлөөлүүллээ.
Цаашид мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй иргэн, ААН-ийн газрыг Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10.1, 8.1.10.3 дахь заалтуудын дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч торгуулийн арга хэмжээ авч, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”-ын дагуу шийдвэрлэхийг мэдэгдье.