Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар. ХУЛД СУМЫН 10 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН БАРИЛГА
Ажлын нэр, байршил: 10 ортой эмнэлгийн барилга, Хулд сум.
Гүйцэтгэгч: "Наран лист" ХХК
Зураг төсөл зохиогч байгууллага: "ХБХДТ" ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсөв, 1,084.5 сая төгрөг
Ажлын явц: 30%
Тус барилга нь тэнхлэгээрээ 33.0х12.4 м хэмжээтэй, цутгамал төмөр бетон шугаман суурьтай, тоосгон өрөгт бүтээцтэй, 2 давхар барилга юм. 2019 оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар 1-р давхрын өрлөгийн ажил дууссан, цутгамал төмөр бетоны хэв хашмалын ажил хийгдэж байна. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж, хүн хүчийг нэмэгдүүлэн барилга угсралтын ажлыг шуурхай гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Хяналт гүйцэтгэсэн: Д.Нэргүй, Д.Баатарсүрэн, Н.Эрдэнэбат, С.Гааньдиймаа
ӨЛЗИЙТ СУМЫН 250 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГА
Ажлын нэр, байршил: “Соёлын төвийн барилга, 250 хүний суудалтай”, Өлзийт сум.
Гүйцэтгэгч: "БҮҮХ" ХХК
Зураг төсөл зохиогч байгууллага: "Чулуутын багш" ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсөв, 1,261 сая төгрөг
Ажлын явц: 40%
2019 оны 10 сарын 16-ны өдрийн байдлаар үзэгчидийн заалны бетон багана арматурчлалын ажлууд хийгдэж байна.
Хяналт гүйцэтгэсэн: Д.Нэргүй, Н.Эрдэнэбат, Д.Баатарсүрэн, С.Гааньдиймаа