Мэдээ, мэдээлэл

СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ!!!

Онцгой байдлын газар. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 19-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-ны өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи түр зуур 18-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч авто зам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд ард иргэд:

Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр ямар арга хэмжээ авах вэ?
-Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх
--Гэр, орон байрнаасаа гарахгүй байх
Гал түймрийн аюулаас болгоомжлох, шаардлагатай тохиолдолд цахилгааныг салгах
-Аль болох даарахгүй байх, илчлэг сайтай хоол унд хэрэглэх
-Аян замд гарахаас зайлсхийх
-Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх
-Ойр дотнынхондоо мэдээлэх
-Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа/-д мэдээлэх, бусдад хүргэх
-Зөвлөмж:
-Зузаан, хүнд хувцас өмсөх нь хүйтэнд дулааныг сайн хадгалдаггүй. Зузаан хувцасласнаас хөлөрч, хөлсөндөө жиндэн улмаар жиндэх аюултай. Иймээс хүчтэй салхи шуургатай үед гадагш зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.
-Гадуур хувцас нягт нэхээстэй, ус нэвтэрдэггүй, юүдэнтэй байх нь тохиромжтой.
Хүний биеийн дулаан толгойгоороо их алдагддаг тул малгай өмсөх хэрэгтэй.
Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах нь зүйтэй.
-Зайлшгүй гарах тохиолдолд хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх
-Төөрч, осгохоос болгоомжлох
Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх
-Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой мэдээллийг мэдээллийн хэрэгслийг ашиглан шуурхай, цаг алдалгүй холбогдох газарт мэдэгдэх.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО