Мэдээ, мэдээлэл

“ИЛ ТОД, ЁС ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Шүүхийн шинжилгээний алба. Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авилгын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн мэргэжлийн ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааны хяналтыг сайжруулах зорилгоор “Ил тод, ёс зүйтэй, хариуцлагатай Шүүхийн шинжилгээний байгууллага” сэдэвт хэлэлцүүлгийг Азийн сантай хамтран Арадвугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнинг болон зочид төлөөлөгчид, шинжээч, албан хаагчид оролцов. Хэлэлцүүлгээр Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгааны талаар танилцуулга хийсэн байна. 

Тус хүрээлэнгийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Энхчимэг “Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн асуудал, зохицуулалт, шийдвэрлэлтийн өнөөгийн байдал, Криминалистикийн шинжилгээний газрын гарын мөрийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Х.Бат-Эрдэнэ “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны ил тод байдал” сэдвээр тус тус илтгэл тавьжээ. 

Ёс зүйг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчил, авилгаас урьдчилан сэргийлэх арга зам хэлэлцүүлэг санал зөвлөмжийн талаар оролцогчид байр сууриа илэрхийлэн ярилцав. Уг арга хэмжээний үр дүнг үнэлж тус хүрээлэнгийн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Мөнхбат хаалтын үг хэлснээр хэлэлцүүлгийн арга хэмжээ өндөрлөлөө.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО