Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Үндсэн хуулийн мэдлэгт суурилан хүүхдийн эрхийн боловсролыг дээшлүүлж, хүүхэд хамгааллын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын хуульчдын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд "Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага" сэдэвт сэдэмж бичлэгийн уралдаан зарлаж байна.
Холбогдох мэдээллийг: Дундговь аймгийн ГБХЗХГ-ын архив бичиг хэрэг, олон нийт хариуцсан ажилтан Б.Мөнх-Оргил /ABLE/ хаяг болон 88278777 дугаарын утаснаас лавлана уу.