Нийгмийн даатгалын хэлтэс. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Азийн Хөгжлийн Банкны хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл, Монголын хүний нөөцийн менежментийн холбоо хамтран Нийгмийн даатгалын салбарын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, чадавхижуулах бүсчилсэн сургалтыг аравдугаарсарын 07-25-ны өдрүүдэд баруун бүс Увс аймагт, хангайн бүс Орхон, Баянхонгор аймагт, төвийн бүс Дархан-Уул аймагт, зүүн бүс Хэнтий аймагт, говийн бүс Дундговь аймагт, нийслэлийн дүүргүүдийн Улаанбаатар-1, Улаанбаатар-2, Улаанбаатар-3 бүсэд тус тус зохион байгууллаа.
Аравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд говийн бүсийн сургалт Дундговь аймагт болж, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 93 ажилтан, албан хаагчид тус тус хамрагдан сургалтын төгсгөлд сертификат гардан авсан юм.