Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар. Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төвтэй хамтран энэ сарын 4-ний өдөр тус төвийн захирал Л.Саранцэцэг, Энэтхэг улсын зөвлөх Др.Мукеш, зөвлөх багш Б.Одонбилэг нар “Бизнесийн дасгалжуулалт” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдлагууд болон мэргэжилтнүүд нийт 25 албан хаагч оролцсон юм. Сургалтаар ажил хэргийн дасгалжуулалтын үндсэн ойлголт, дасгалжуулах ур чадвар, дасгалжуулалтын зарим арга техникт суралцан сертификат гардуулжээ.