ГХБХБГ-ын газрын удирдлагын хэлтсээс санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нийгэмрүү чиглэсэн шинэлэг ажлын хүрээнд 2017 оны 10 сарын 20 өдөр Дундговь аймгийн Зэвсэгт хүчний 278-р ангийн ажилчид албан хаагчдад газрын тухай хууль,газар өмчлөх, эзэмших үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хийж анхан шатны үйлчилгээг үзүүллээ уг арга хэмжээнд 81 албан хаагчид хамрагдсаны дээр МУ-ын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу 55 иргэнээс шинээр газар өмчлөх өргөдөл хүлээн авч газар өмчлөх захирамж гарсан 13 иргэнд газрын хянан баталгаа кадастрын зургаар үйлчилгээ үзүүллээ.