Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан цогц байдлаар гүйцэтгэж аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.
Гүйцэтгэгч “Вектор мэп” ХХК аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг ном байдлаар эмхэтгэж аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э. Чагнаадорж нарт гардууллаа.