Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийн тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Дэлгэрцогт суманд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулганыг зохион байгууллаа. Тус чуулганд Дэлгэрцогт сумын 65 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байгууллагаа төлөөлж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Гарамханд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн О.Түмэнжаргал нар оролцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Нийгмийн халамжийн хэлтсээс үзүүлж байгаа үйлчилгээний талаарх танилцуулга хийж тараах материалыг иргэдэд өгч, шинээр хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг танилцуулан бүлгээр ногоо тарих иргэдийн саналыг авч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажилласан юм.
Чуулганы үдээс хойш иргэдийн дунд “Дэвжээ” тэмцээнийг зохион, мөн сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдтэй уулзаж арга зүйн зөвлөгөө өгчээ. Сумын төвөөс 47 км “Малчдын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих хөтөлбөр”-т 2017 онд хамрагдсан Б.Балдансүрэнгийнд очиж төслийн хяналт хийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг тохиролцон өргөдөл бичүүлж авсан байна.