Статистикийн хэлтэс. Тус хэлтсээс Монгол Улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 95 жилийн ой, Иргэн төвтэй Төрийн үйлчилгээний жилд зориулан Статистикийн салбарын хууль эрх зүй, арга аргачлалыг олон нийтэд таниулах, мэдээллийн чанарыг сайжруулах, Статистик мэдээ мэдээллийн ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөгийг удирдамжийн дагуу 7 хоног зохион байгууллаа.
Өдөрлөгийн Нэгдсэн Нээлттэй мэдээллийн өдрийг 10 сарын 25-нд Сайнцагаан сумын хүн ам орон сууцны тооллогын комисстой хамтран Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр иргэдэд статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, тооллого, судалгаа, статистик мэдээллийн аргачлал, арга зүйн талаар болон Статистикийн байгууллага, хэлтсийн үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ Сайнцагаан сумын багийн засаг дарга нартай хамтран иргэдийн ХАӨМСангийн мэдээллийг шалган, шинэчлэж ажиллав.