Статистикийн хэлтэс. Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2019 оны 10 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 110.0 хувьтай буюу 6217.6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна.
Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 111.8 хувьтай буюу 1766.1 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 7983.6 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 110.4 хувьтай байна.