Статистикийн хэлтэс. Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан 11 сарын 11-нд Ерөнхий боловсролын Говийн ирээдүй цогцолбор сургууль болон Цэгцбилэг сургуулиудын ахлах ангийн сурагчдад Статистик боловсролын хичээлийг зааж идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардууллаа.
Сургалтад нийт 150 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдсан бөгөөд сургалтаар Статистикийн байгууллагын үйл ажиллагаа, статистик мэдээллийн хэрэглээ, ач холбогдол, Статистик мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, ХАӨМС-тай шууд холбогдон ажилладаг иргэн өөрийн мэдээллийг шалгаж, баталгаажуулах веб системийн талаар сурталчлан мэдээлэл өгсөн юм.
Хичээлийг хамтран зохион байгуулсан Боловсрол хариуцсан Статистикийн улсын байцаагч М.Энхтуяадаа талархал илэрхийлье. Монгол улсын ирээдүй хойч болсон сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.