Өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиас хойш өнөөг хүртэл Дундговь аймгийн 15 сумаас хоёр сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга батламжлаагүй байсан. Тэрээр энэ сарын 18- ны өдөр захирамж гаргаж Өлзийт сумын Засаг даргыг томилсон байна.
Орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн сумын ИТХ хуульд заасан хугацаанд хуралдаж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн тогтоол гаргасныг үндэслэн аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг батламжилдаг.
2017 оны 10-р сарын 20-ний өдрөөс эхлэн тус сумын Засаг даргаар урьд нь сумын Засаг даргын орлогчийн алба хашин байсан А. Эрдэнэбат ажиллаж эхэлжээ.