Дундговийн амьдрал сонин аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран аймгийн “Ахмад болон тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш нар”-ын анхдугаар зөвлөгөөнийг угтан аймгийн боловсролын салбарын түүх, өнөөгийн байдал ажил амжилтын талаар өгүүлсэн "Дундговийн амьдрал" сонинг эрхлэн гарлаа.
Тус дугаарт та бүхэн аймгаас төрөн гарсан гавъяат багш, сүүлийн жилүүдэд болосролын салбарт хийгдсэн ажил, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллүүд нийтлэгджээ.