Шүүхийн шинжилгээний алба. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газраас 21 аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч нарт энэ сарын 11-14-ний өдрүүдэд “Мөр кодлох” давтан сургалт, “Галт зэвсгийн сумны хонгио хошууны дээжийн мэдээллийг мэдээллийн санд бүртгэхэд анхаарах асуудал” сэдвээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулж, уг сургалтад тус албаны ахлах шинжээч цагдаагийн ахмад О.Мөнхбаяр оролцлоо.
Сургалтад оролцож буй криминалистикийн шинжээч нартай Тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Мөнхбат уулзаж орон нутагт ажиллахад хүндрэлтэй асуудлууд болон тулгамдаж буй нөхцөл байдлын талаар санал хүсэлтийг нь сонсож, хүрээлэнгийн талаар мэдээлэл өгч, үйл ажиллагаандаа анхаарах үүрэг чиглэл өгсөн юм.