Мэдээ, мэдээлэл

ЗАРИМ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Дэлхийн зөн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс санаачилан өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх “Өнөөдрийн оролцоо, маргаашийн боломж” Зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.Тус хөтөлбөрийг аймгийн ЗДТГазар болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрт хамрагдах 120 өрхийг Сайнцагаан, Эрдэнэдалай, Хулд, Луус, Адаацаг, Дэлгэрхангай сумдаас сонгосон байна. Гэр бүлийн идэвхитэй оролцоонд тулгуурлан тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, тэдний идэвхи оролцоог нэмэгдүүлэн өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулахыг зорьжээ.  Сонгогдсон гэр бүлийн гишүүдэд 6 сарын хугацаанд мэргэжлийн чиг баримжаа , хөдөлмөрийн чадамж олгох сургалтанд хамруулж эрүүл мэндийн тусламж шаардлагатай гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг дэмжих, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай гэр бүлийн амьжиргааг дэмжих, хөгжлийн үйл ажиллагаанд хамруулах, зарим өрхийг орон байртай болгох, амьдарч буй орчин нөхцөлийг сайжруулах, гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, орон нутгаас хэрэгжиж буй үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, 10 иргэнийг ажлын  байранд зуучлах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Уг зорилтыг иргэн, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэж гэр бүлийн тогтвортой байдал бий болохын зэрэгцээ амьдралын чанар нэмэгдэх юм. Төслийн нээлтэнд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцож төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сонгогдсон өрхийн идэвхитэй оролцоо хамгийн чухал болохыг онцлоод тухайн орон нутгийн хөгжил нь иргэдийн нийгмийн оролцоогоор тодорхойлогддог учир оролцоотой, чадварлаг иргэд, зөв төлөвшил, хүмүүжилтэй хүүхэд багачууд нь бидний хамгийн том нөөц бололцоо юм. Төр болон төрийн бус байгууллага та бүхний тулах гүүр нь болж  төслийг хэрэгжүүлнэ гээд хүүхэд бүр инээд хөөрөөр бялхаж,гэр бүл бүр аз жаргалтай байхыг хүсэн ерөөж үг хэллээ. Төслийг санаачилагч  Дэлхийн зөн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зүгээс уг төсөл нь орон нутагт үр дүнгээ өгсөн шилдэг туршлага болно гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО