Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын SES байгууллагын ахмад зөвлөх Werner Friedrich Heinz Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Говийн бүсийн арга зүйн төвийн урилгаар Дундговь аймагт 21 хоног ажиллахаар хүрэлцэн ирсэн бөгөөд холбогдох талуудын төлөөлөлтэй уулзаж хамтран ажиллах төлөвлөгөө боловсрууллаа.
Тус ажлын хүрээнд Сайнцагаан сумын гуталчидтай уулзаж өөрийн туршлагаа хуваалцсан бөгөөд 21 хоногийн хугацаанд хэрхэн, яаж, үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцон, гуталчин Ц.Эрдэнэ, Б.Амаржаргал нарын ажлын байртай танилцан, үнэлгээ хийж, зөвлөгөө өгсөн юм.