Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/116 дугаар тушаалаар Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт аялах хоёр чиглэлийн аялалын маршрут батлагдсан. Цогцолборт газрыг зорин ирэх жуулчдын ая тухтай аялах нөхцлийг хангах зорилгоор аялалын маршрутын дагуу тохижилт хийсэн юм.
Тохижилтоор орох хаалга, мэдээллийн том, жижиг самбар, үзвэрийн тайлбар самбар, сандал зэргийг байрлуулж, жуулчид амрах сүүдрэвчийг отоглож хоноглох цэгт барилаа. Мөн жуулчдад маш ихээр тулгамддаг асуудал бол боловсон 00 байдаг. Тиймээс боловсон эр эм 2 ширхэг 00-г хуурайшуулах технологи ашиглан хийв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/312 дугаар тушаалын дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх нэгдсэн өнгө төрх, брэндбүүкэд нийцүүлэн “Ашид бьюлдинг” ХХК хийж гүйцэтгэжээ.