Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран Дундговь аймгийн аялал жуулчлалын зөвлөлдөх уулзалтыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Дундговь аймгийн Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөлийн гишүүд, аймгийн холбогдох төрийн байгууллагууд, сумдын удирдлагууд, жуулчны бааз, гэр буудал, зочид буудлуудын удирдлагууд оролцсон юм.
Уулзалтаар аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлох, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орон нутгийн байгууллагууд, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог бүх шатанд хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд зохион байгуулав.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг “Соёлын аялал жуулчлал - Эвент зохион байгуулах, нийтээр ашиг хүртэх боломж” сургалт, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн Засаглал, аялал жуулчлал хариуцсан ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх боломж” сургалт, “Элгэмсэг дотно-Дундговь холбоо” ТББ-ын гишүүн, доктор С.Батмөнх Монголын уламжлалт биет бус соёлын өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон сурталчлах боломж “Дуу хуурын өлгий - Дундговь” аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх сургалтуудыг тус тус зохион байгуулсан байна. Мөн Дундговь аймгийн аялал жуулчлалыг дунд хугацаанд хөгжүүлэх, төлөвлөх мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын эхний хэлэлцүүлэг болсон аж.
Энэхүү уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага болон оролцогчдод талархал илэрхийлье.