Мэдээ, мэдээлэл

40, 45, 50, 55, 60, 65 НАСТАЙ ИРГЭД СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНД ҮНЭГҮЙ ХАМРАГДАНА

      “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан 40, 45, 50, 55, 60, 65 настай иргэнийг 50000 төгрөгийн “Багц” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамруулах бөгөөд энэхүү тусламж үйлчилгээ жил бүр зохион байгуулагдаж  2020 он хүртэл үргэлжлэх юм.

       Энэ хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу манай аймаг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Нэгдсэн эмнэлэг дээр дээрх зорилтот насны даатгуулагч иргэдэд иргэний сонгосон багцийн дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээг хийж эхэллээ.

   ИРГЭН ДАРААХ “БАГЦ”-ААС АЛЬ НЭГИЙГ СОНГОНО:

    НЭГДҮГЭЭР БАГЦ:Дотор эрхтний архаг өвчлөл илрүүлэх оношилгоо, шинжилгээ, эмчийн үзлэг.

    ХОЁРДУГААР БАГЦ:Дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх оношилгоо, шинжилгээ, эмчийн үзлэг.

Иймд 40, 45, 50, 55, 60, 65 настай иргэн та эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаж сонгосон багцын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээндээ даатгалаарааүнэгүй хамрагдаарай.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО