Мэдээ, мэдээлэл

ӨНДӨРШИЛ АДУУНЫ "ШИЛМЭЛ" ОМОГ БАТЛАГДЛАА

Хүнс, хөдөө аж ахуйн газар. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн 2019 оны 11-р сарын 20-ний өдрийн хуралдаанаар Дундговь аймгийн “Өндөршил” адууны шилмэл омог батлагдлаа. Хуралд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, ХХААГ-ын МҮАлбаны дарга Ж.Батбилэг, Өндөршил сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцлоо.

Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай Дундговь аймгийн хувьд шилмэл омог үүлдрийн сүрэгтэй болно гэдэг тун чухал. Тиймээс ч үе үеийн малчдын нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, тэсвэр хатуужил сайтай адууны угшил бий болгох олон жилийн ажиглалт, хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд “Өндөршил” омог батлагджээ.

"Өндөршил" омог батлуулахын тулд генетик тогтоцтой малаа омог үүлдэр болгох төлөвлөгөө баталж, олон удаагийн судалгаа хийн, хөрөнгө хүч гарган ажилласан бөгөөд хамтран ажилласан шат шатны эрдэмтэн мэргэд удирдлагууд, малчид та бүхэнд баярлаж талархснаа илэрхийлье. Дундговь аймгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдсэн юм. 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО