"Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны 210 дугаар "2019-2020 оны хүүхэд хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай” тогтоол, БСШУС-ын сайдын 2019 оны А/350 дугаар “Соёл урлаг дэмжих сан”-ийн ТЕАТР-ХҮҮХЭД-БОЛОВСРОЛ чуулганы хүрээнд МУУГЗ Д.Төрбатын зохиол "ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ" хүүхдийн жүжиг тайзнаа амжилттай тоглогдлоо.
Тус жүжгийн ерөнхйи найруулгчаар МУСТА С.Ариунбямба, ерөнхий зураачаар О.Баярмагнай, туслах найруулагчаар МУСТА Ч.Сансармаа нар ажилласан юм. Жүжгийн гол дүр Тэмүжиний дүрд Мандал сургуулийн 11-р ангийн сурагч Я.Чойжамц, Бэгтэрийн дүрд Б.Төмөр, Бэлгүтэйн дүрд Ө.Зоригтбаатар нар тоглов.